Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2021-2022 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний талаар Зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг, хэлтсийн дарга С.Дамбий болон тус газрын ажилтнууд оролцлоо.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн холбогдох удирдлага, ажилтнуудын төлөөлөл 300 орчим хүн оролцож санал бодлоо солилцлоо.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2020 онд үндсэн 6 хөтөлбөр хэрэгжүүлсэн ба уг хөтөлбөрүүдэд 28592 иргэнийг хамруулсан байна.
Эх сурвалж: ХНХЯ