Хандгай хар халтар, халиун, бор халтар зүстэй, хөлийн хэсэг нь бор саарал зүстэй байдаг. Хүзүүндээ хос молцогтой. Эр хандгай омлуур дороо уртавтар зогдор, сэрвээн дээгүүрээ урт үстэй. Биеийг нь нарийн сайн дүрсэлбэл сэрвээ талаараа төвгөр, нуруу хотгор, зоо нуруу нь төвгөр, чихний хойгуур аман хүзүүгээрээ хотгор байна. Хандгай нь хэдийгээр болхи том биетэй боловч хулжин зугтахдаа маш хурдан гэнэ. Цагт 55 км хүртэл хатирдаг. Нэгэнт зугтан хөдөлбөл ойр зуур тогтохгүй бүр алслан оддог байна.
Монгол орны хамгийн том амьтан болох хандгайн биеийн урт нь 2-3 метр, сэрвээний өндөр 2.4 метр хүрдэг бөгөөд амьдын жин 300-500 кг хүрдэг ажээ. Тэр дундаа манж данхгар толгой, сүрлэг том эврээрээ гойд ялгардаг. Манжийн эвэр гуравдугаар сараас ургаж долдугаар сарын сvvлчээр ясжиж гvйцэх бөгөөд арваннэг, арванхоёрдугаар сард унадаг байна. Ясан эврийн жин нь 10-26 кг юм байна.
Б.Эрдэнэ