Коронавирусийн халдвар цар тахлын энэхүү нөхцөл байдлаас хамааран Улсын Онцгой комиссын хуралдааныг өнөөдөр 14:00 цагт зарлажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн асуудлаар Хаан банкны салбар дээр ажиллах үеэрээ “Урьдчилж нөхцөл байдлыг хэлнэ гэсний дагуу энэ дөрөвдүгээр сарын эхээр хөл хорио тавихаас өөр гарцгүй нөхцөл байдал үүсэж магадгүй гэсэн” юм.
Өнөөдрийн байдлаар 437 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 67 тохиолдол батлагдсан юм.
Л.Баяр