Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.22-ний 11.00 цагийн байдлаар танилцууллаа.
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “COVID-19”-ийн халдвартай 300 орчим хүнийг гэрээр эмчилж байгаа талаар хэллээ.
Тэрбээр “ЭМЯ болон холбогдох байгууллагууд эмнэлгүүдийн орны асуудалд тодорхой арга хэмжээ авч, зохицуулалтууд хийж байгаа ч нөхцөл байдал хүндэрч байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавирусийн халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг аль болох гэрээр эмчлэх зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн халдвартай 300 орчим хүнийг гэрээр эмчилж байна” гэлээ.
Мөн ЭМЯ-наас цаашид хөнгөн хэлбэрээр өвчилсөн нийт өвчтөнүүдийн 50-60 хувийг гэрээр эмчлэх зохицуулалтыг хийсэн тохиолдолд эмнэлгүүдийн ачаалал тодорхой түвшинд буурна гэж үзэж байгаа талаар хэллээ.
Л.Баяр