Өчигдөр улсын хэмжээнд 15,293 хүний сорьцод шинжилгээ хийхэд 148 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 4,806 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдолын 143 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн, 5 тохиолдол нь Хөвсгөл аймагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 55 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 3,351 боллоо. Дотоодын халдварын тоо 4,273 болоод байна.