ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.

-Монгол улсын нийт хүн амын хэчнээн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа үүсэх вэ?

-Нийт хүн амын 60 хувийг дархлаажуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж үздэг. Манай улсын хүн амын 60 хувь нь 18-аас дээш насныхан эзэлдэг бөгөөд тэдгээр бүх хүнийг үнэ төлбөргүй дархлаажуулалтад хамруулна.

-Вакцин хийлгэсэн хүмүүсээс өнөөдрийн байдлаар хэдэн хүн халдвар авсан байгаа вэ. Вакцин хийлгэсэн ч халдвар авсан хүнийг тусгаарлах уу, дахин вакцин хийлгэх үү?

-Манай улсад вакцины эхний тунг хийлгэсний дараа халдвар авсан цөөн тооны хүн байгаа. Иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Вакцины бүрэн тунг хийлгээд дархлаа тогтсон ч тухайн өвчнөөс таныг 100 хувь хамгаалж чадахгүй. Вакцин хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд шинээр халдвар авсан хүнтэй ижил байдлаар эмчилгээ хийнэ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн