Дархлаажуулалтын ажил эхэлсэн учраас шинжилгээний цэгийг цөөлөх зохицуулалтыг хийж байгаа ажээ. Дархлаажуулах ажлыг хурдтай, богино хугацаанд зохион байгуулах шаардлагатай учраас PCR шинжилгээний цэгийн тоог цөөрүүлэхээс өөр аргагүй.
Манай улс өнгөрсөн хугацаанд хүн амтайгаа харьцуулахад өндөр хөгжилтэй орнуудаас олон тооны шинжилгээ хийсэн байна. Тийм учраас иргэн, ААН-үүдийг ажилчдаасаа шинжилгээ шаардахаа болих хэрэгтэй гэдгийг ЭМЯ-наас байнга зөвлөж байгаа. Иргэдээсээ зөвхөн хөдөө орон нутаг руу зорчих зайлшгүй шаардлагаар шинжилгээ өгөөч ээ гэж хүсэж байна гэж ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр тайлбар өглөө.
Л.Баяр