Сүүлийн 24 цагт нийт 20 лабораторид 24482 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 160 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 160 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:
- БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо,
- БГД-ийн 7 дугаар хороо,
- СБД-ийн 11, 12 дугаар хороо,
- СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо,
- ХУД-ийн 20 дугаар хороонд байна.
Л.Баяр