Эрчим хүчний яам МХЕГ-тай хамтран ажиллах, санал солилцох уулзалт хийж, хамтран хэрэгжүүлэх ажлын чиглэл, төлөвлөгөөг гуравдугаар сард багтаан батлахаар болов.
Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хамтарсан хяналт шалгалт хийх, ах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх талаар санал нэгджээ.
Эрчим хүчний барилга угсралтын ажил эхлэхээс хяналт тавих, шугамын алдагдлыг багасгах, улс орны хөгжилд нөлөө үзүүлэхүйц томоохон төслийн явцад тогтмол хяналт тавьж, шалгалт хийхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга хэллээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын бүх түвшинд харилцан уялдаатай ажиллаж, МХЕГ-ын санал, зөвлөмжийг хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Эрчим хүчний яам