2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хоригдож, улмаар ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат ирэх Пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болсон байна.
Түүнийг тангараг өргөх болсон талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Тэрбээр “УИХ-ын тухай хуулиараа анхдугаар чуулган дээр тангараг өргөөгүй гишүүн оролцсон чуулган дээрээ тангараг өргөнө гэж байгаа. Пүрэв гарагийн нэгдсэн чуулган дээр тангараг өргөнө гэж ойлгож болно” хэмээв.
Н.Батаа