Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2017 онд авсан билээ.
Уг наадмыг зохион байгуулах асуудлаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Улаанбаатар спорт менежмент НТӨХК-ийн захирал Б.Тамир болон холбогдох албаны хүмүүс уулзаж, санал солилцлоо.
Тухайлбал, Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулах хороог нийслэлийн Засаг дарга удирдах бөгөөд бэлтгэл ажил болон нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа шуурхайлан орох талаар ярилцлаа.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар уг наадмыг зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд цаашид хотын эдийн засгийг дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС