2021-03-15 13:201min00

Ж.Эрдэнэбат пүрэв гаригт УИХ-ын гишүүний тангараг өргөхөөр болжээ

Эрдэнэбат

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хоригдож, улмаар ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат ирэх Пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болсон байна.

Түүнийг тангараг  өргөх болсон талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Тэрбээр “УИХ-ын тухай хуулиараа анхдугаар чуулган дээр тангараг өргөөгүй гишүүн оролцсон чуулган дээрээ тангараг өргөнө гэж байгаа. Пүрэв гарагийн нэгдсэн чуулган дээр тангараг өргөнө гэж ойлгож болно” хэмээв.

Н.Батаа

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй