Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
– Вакцинжуулалтад дайчлагдаж ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын хоол хүнс болон нэг удаагийн хэрэгслүүд хангалттай байгаа юу?
-ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өчигдөр ЭМ-ийн сайд уг асуудалтай холбоотойгоор вакцинжуулалтын цэгээр явж ажилласан. ЭМЯ-наас ч вакцинжуулалтын хяналт, шалгалтын ажлыг хэсэг томилогдон ажиллаж буй.
Эмч нарт өгч буй хоолны асуудал нь БЗД-т байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан.
Дээрх асуудал бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж буй эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онгой комисс, ЭМ-ийн төв нь хариуцаж байгаа бөгөөд сайн хэрэгжүүлж буй дүүргүүд олон бий гэлээ.
Л.Баяр