Эрүүл мэндийн салбарт цус, цусан хангамж дутагдаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн ажилтан Б.Ууганбаяр мэдэгдээд байна.
Тэрбээр “Хөл хорио, халдварын нөхцөл байдлын улмаас эрүүл мэндийн салбарт цус, цусан хангамжийн асуудал тулгамдаж байна. Иргэд та бүхэн цусаа хандивлаж, хүний эрүүл мэнд, амь насыг аврах сайн үйлсэд нэгдээрэй” гэж уриаллаа.