Трампын Буддын дүртэй баримал Хятадын интерэнт худалдааны Taobao сүлжээнд хит болжээ. Ер бусын энэ барааг 1,5 метр, 4 метр өндөр гэсэн хоёр өөр төрлийн хэмжээтэйгээр зарагдаж байна. Эхнийх нь 153 ам.доллар бол хоёр дахь нь 613 ам.долларын үнэтэй.

Баримал дээр “Танай компанид өмнөх агуу бүхнийг авчирна” гэсэн бичигтэй нь Доналд Трампын сонгуулийн “Америкийн дахин агуу болгоно” гэсэн уриатай төстэй.

Баримлыг Фужянь мужийн Сямынь хотын тавилгын үйлдвэрлэгч компани байршуулжээ. Баримал дээр Трамп амарлингуй төрхтэй, гараа өвдөг дээрээ авсан байх бөгөөд, Хятадын сүмүүдэд байдаг Буддын уламжлалт баримлуудыг санагдуулам аж.

“Олон хүн миний хийснийг хөгжилдөх гэж авдаг” хэмээн худалдагч ярьсан байна. Одоогоор тэрбээр 100 баримал хийсэн боловч дахиад олон захиалга авсан аж.

Эх сурвалж: mir24.tv

Орчуулсан Э.Март

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн