Монгол Улс дахь коронавирусийн нөхцөл байдлын мэдээг 2021.03.09-ний байдлаар ЭМЯ, ХӨСҮТ танилцуулсны дараа ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн, ЭМЯ-ны НЭМТБХЗ газрын дарга Л.Энхсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс халдвар илэрсэн. Хэдэн хүнээс илэрсэн бэ. Ажилчдыг бүрэн шинжилгээнд хамруулсан уу?
-Төрийн ордонд үйлчилгээнд ажилладаг нэг хүнээс халдвар илэрсэн. 80 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна. Тусгаарлах шаардлагатай хүмүүсийг тусгаарласан.
-Вакцин хийлгэх хүмүүс сонголтоор хийлгэж болох уу. Өнөөдрөөс иргэдэд ямар вакцин хийж байгаа вэ?
-Өнөөдөр АстраЗенека вакцин хийж байгаа. Мөн 150 мянган хүнд БНХАУ-ын вакциныг хийнэ. Одоогийн байдлаар вакцин хийлгэх хүмүүсээ эрэмбэлсэн. Өнөөдрөөс нэг өдөрт 15 мянга орчим хүнийг вакцинжуулна. Эхлээд “АстраЗенека” вакциныг хийгээд дараа нь БНХАУ-ын вакциныг хийнэ. Иргэд энэ хоёр вакцинаас сонголтоороо хийлгэнэ гэсэн үг.
Л.Баяр