Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хөдөлмөрийн тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны Хүндэт жуух бичгээр шагнасныг өнөөдөр гардууллаа.
Салбарын шагналын эзэд болсон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ТСТБМСБ төслийн удирдагч Биатта Диппмар, АХБ-ны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих төслийн удирдагч Б.Бямбадорж, тус төслийн мэргэжилтэн С.Мөнх-Очир, ШУТИС-ийн ҮТС-ийн МСҮТ-ийн захирал Б.Ундармаа, “Mine tech” МСҮТ-ийн захирал Т.Амарзаяа, Техник технологийн политехник коллежийн дэд захирал Ц.Баярмаа, КОЙКА Олон улсын байгууллагын дэд дарга У Дун-Уан, ГОУХАН-ийн ТСТБМБС төслийн ахлах мэргэжилтэн Г.Билгүүн нарт ажлын өндөр амжилт хүсье.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам