Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар коронавирусийн эсрэг вакцин болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “Та бүхний мэдэж байгаачлан дэлхийн улс орнууд сүүлийн хоёр жил орчмын хугацаанд цар тахалтай тэмцэж, өөр бусадтайгаа мэдээлэл, туршлагаа солилцож байна. Түүнчлэн вакцин бүтээх, хөгжүүлэхтэй холбоотойгоор ихээхэн үр дүнд хүрээд байна.
Вакциныг хоёр чиглэлээр түгээж байгаа. Тодруулбал,
COVAX механизм- Олон улсын байгууллагуудын нэгдсэн, улс орнуудад вакциныг тэгш хүртээмтэйгээр хуваарилах зорилготой уг хөтөлбөрөөр вакциныг түгээх.
Тусламжийн замаар улс орнууд авч байна.
Монгол Улс өнөөдөр БНЭУ-ын тусламжаар өгч буй Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг хүлээж авч буй нь тун сайхан үйл явдал болж байна. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан вакцин юм” гэв.
AstraZeneca вакциныг дэлхийн 40 гаруй улс хэрэглэж байгаа аж.