0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхүүдийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлөөр хангахыг үүрэг болгожээ

2021-02-22 17:27
huuhed

Улаанбаатар хотод тогтоосон Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаа маргааш өглөө 06.00 цагт дуусна. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээхээр болсон билээ.

Харин 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхүүдийг гэрээсээ цахимаар ажиллах нөхцөлөөр хангаж ажиллахыг Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Г.Ариунбаян үүрэг болгожээ.

Мөн дээрх асуудлаар ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг танилцуулах” хэвлэлийн хурлын үеэр ” 0-12 насны хүүхэдтэй хүүхэд харах хүнгүй ээж аавуудад цахимаар ажиллах боломжийг бүрдүүлэх асуудлыг төрийн байгууллага хэрэгжүүлэх цаашлаад хувийн хэвшилд уриалах зорилготой байгаа” гэлээ.

 

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй