Хатуу хөл хорио тавигдаж, маргааш өглөөнөөс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явуулж эхэлнэ. Гэхдээ төрийн байгууллагын алба хаагчдын 10-15 хувийг энэ сарыг цахимаар дуустал ажиллахаар зохицуулалт хийгээд байна.
Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “23-28-ны хооронд төрийн байгууллагуудын 10-15 хувь нь цахимаар ажиллана гэдэг нь хоёр учир шалтгаантай.
Төрийн захиргааны 30 гаруй мянган алба хаагчид өнгөрсөн өдрүүдэд хөл хориог сахиулж ажилласан. Тиймээс нөөцийн хувьд сэлгэж ажиллуулж байна.
200 мянган төрийн алба хаагч улсын хэмжээнд байдаг. Хөдөлгөөнд маш их ачааллыг бий болгоно.
Гол нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой төрийн алба хаагчид нь хэвийн горимоор ажиллана. Төрийн алба хаагдчын зарим хэсэг нь гэрээр 5 хоногийн хугацаанд ажиллаж, өнгөрсөн хугацаанд ачаалалтай ажилласан төрийн алба хаагчдаа сэлгэх хугацааг ийнхүү заасан байгаа.
Иргэдэд очих төрийн үйлчилгээ цалгардах ёсгүй. Хүн хүчний хувьд, зохион байгуулалтын хувьд харьяалагдах яам, тамгын газар нь зохицуулалтаа хийгээд ажиллах учиртай” хэмээв.
Н.Батаа