Нийслэл хотыг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа энэ сарын 23-ны 06:00 цагт дуусна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн огт шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс явуулын цэгүүдээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, хоёрдугаар сарын 8-наас хойш гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн шинжилгээнд хамрагдаагүй бол хорооны Засаг дарга болон ӨЭМТ-ийн даргатайгаа утсаар холбогдож, шинжилгээндээ хамрагдахыг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.