Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас баруун хойд зүгт 160км зайд, ОХУ-ын нутагт дэсгэрт хоёрдугаар сарын 21-нд Улаанбаатарын 09.37 цагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Түүнчлэн, Хөвсгөл аймгийн Ханх сумын бүс нутагт мөн өдрийн 12 цагийн байдлаар 32 120 удаа газар хөдөлснийг бүртгэгдсэний 172 удаа нь 3,5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт байв.
Байгалийн энэ үзэгдэл нь өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд Улаанбаатарын 05.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км-ийн зайд 6,5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш давтан үргэлжилсээр байгаа.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.
Б.Эрдэнэ