Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.21/ нийт 985 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 910 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг дөрөв, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдсэн аж.
Согтуугаар автомашин жолоодсон 63, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 62, хүний биед халдсан 44, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 64 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 183 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 84 тохиолдол гарчээ.
Цагдаагийн ерөхий газар