ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн нэг хоногт нийт 44.018 хүнд шинжилгээ хийлээ. Тус шинжилгээгээр 52 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 24 нь “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2638 боллоо. Үүнээс 1864 нь эдгэрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 759 хүн одоогоор эмчлүүлж байна.
Б.Эрдэнэ