2021-02-21 11:191min00

Өнгөрсөн 10 хоногт иргэдийн дундаас коронавирусийн 78 тохиолдол илрээд байна

eea34a883c858552095ed1586f209373

Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийлээ. /2021.02.21/

Сүүлийн нэг хоногт нийт 44.018 хүнд шинжилгээ хийлээ. Тус шинжилгээгээр 52 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 24 нь “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд баайна.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд өнгөрсөн 10 хоногийн хугацаанд иргэдийн дундаас нийт коронавирусийн 78  тохиолдол илэрлээ. Үүнээс 41 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 37 нь ойрын хавьтлууд юм байна.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй