Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийлээ. /2021.02.21/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн нэг хоногт нийт 44.018 хүнд шинжилгээ хийлээ. Тус шинжилгээгээр 52 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 24 нь “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд баайна.
Зарим хороонд шинээр халдвар бүртгэгдэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 22 болон 23 дугаар хороонд сүүлийн 24 цагт Ковид-19 халдвар бүртгэгдлээ. Өмнө нь 3 болон 5 дугаар хороонд бүртгэгдэж байсан. Мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3, 18 дугаар хороо гэх мэт шинээр халдвар нэмэгдэн илэрч байна.
Б.Эрдэнэ