2021-02-21 11:121min00

А.Амбасэлмаа: 52 хүнээс коронавирус бүртгэгдсэнээс 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс илэрлээ

DSC_4453-scaled

Улсын онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдлын талаар шууд мэдээлэл хийлээ. /2021.02.21/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Сүүлийн нэг хоногт нийт 44.018 хүнд шинжилгээ хийлээ. Тус шинжилгээгээр 52 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 24 нь “Нэг хаалга, нэг шинжилгээ”-ээр илэрсэн байна. Эдгээр хүмүүсийн 15 нь анхны шинжилгээгээр илэрсэн бол 9 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд баайна.

Зарим хороонд шинээр халдвар бүртгэгдэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 22 болон 23 дугаар хороонд сүүлийн 24 цагт Ковид-19 халдвар бүртгэгдлээ. Өмнө нь 3 болон 5 дугаар хороонд бүртгэгдэж байсан. Мөн Баянзүрх дүүргийн  26 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3, 18 дугаар хороо гэх мэт шинээр халдвар нэмэгдэн илэрч байна.

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй