Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоол, Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны нийт алба хаагчдын дунд явуулсан санал асуулгын дүнг үндэслэн “БТСУХ-ны Ёс зүйн хороо”-г 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Мөн Засгийн газрын тохируулагч агентлаг- БТСУХ-ны даргын 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/07 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалтыг үндэслэн уг Ёс зүйн хороог байгуулсан юм байна.
Тус хороо байгуулагдсанаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу салбар, байгууллагын чиг үүргийн онцлогийг харгалзан албан хаагчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг боловсруулан батлуулж, мөрдүүлэхээр болжээ.
Б.Эрдэнэ