Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2021.02.10/ ээлжит мэдээллийн үеэр сэтгүүлчдийн дараах асуултанд ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хариуллаа.
-Ирэх гуравдугаар сард вакцин орж ирнэ гэсэн. Вакцины талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Вакцинжуулалт долдугаар сараас эхлэн хийгдэх ажлын төлөвлөгөөг Шадар сайдаар батлуулан хэрэгжүүлэх шатандаа явж байна. Вакциныг “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд болон хандивлагч улс орны хүрээнд авахаар гэрээ хийгдээд явж байгаа. ОХУ болон БНХАУ нь маш олон вакцин үйлдвэрлэдэг дэлхийн олон улс оронг вакцинаар хангадаг учир коронавирусийн вакциныг өндөр төвшинд хийж улс орнуудыг хангах арга хэмжээ авч байгаа. Ингэхээр бид эхний ээлжид хандив тусламжаар авах дараагийн ээлжид Монгол Улсын Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгөөр худалдан авах зэрэг олон эх үүсвэрээр вакцин авахаар хөөцөлдөж байна.
Л.Баяр