2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 37.267 хүн хамрагдсан байна.
Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 29, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 103 багт нийт 736 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 853.198 хүнийг шинжилгээнд хамруулснаас 779.446 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 90.057 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна.
Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1337, ойрын хавьтал 5372, дам хавьтал 25.581 хүн байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР