Дохио! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун хэсгээр, маргааш өдөр Ховдын зүүн, Завханы нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 02-р сарын 09-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 17 цагт 9 хэм, 20 цагт 10 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 09-ний 20 цагаас 02 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 24-29 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим Орхон, Сэлэнгэ, Хараа, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 3-8 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Алтайн уулархаг нутаг, Байдраг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 хэм, бусад хэсгээр 13-15 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 21-23 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.