Сэрэмжлүүлэг: Гэр шатаж 5-13 насны гурван хүүхэд амиа алджээ

2021-02-10 07:151min0
ontsgoi

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 10:37 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг 11 км зам туулан очиход залгаж барьсан хоёр монгол гэр шатаж, галд 5-13 насны гурван хүүхэд өртөж нас барсан харамсалтай тохиолдол болсон байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Иймд, сар шинийн баярын өдрүүдээр,

  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй