Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод аймаг болон ЧД, СБД-ийн лабораториудад 14,978 хүнд PCR шинжилгээ хийхэд 34 хүнээс шинээр халдвар илэрлээ.
Эдгээр халдвар нь бүгд Улаанбаатар хотод хамаарч байгаа бөгөөд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудын анхны болон давтан шинжилгээ ба цэгээр сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн байна.
Ийнхүү Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол 1,187, улсын хэмжээнд нийт 2,023 боллоо.