Монгол хүний урласан хөлбөмбөгийн бөмбөг олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдөх боломж байгаа талаар Швейцарын Хөгжлийн Агентлагийн Хамтын Ажиллагааны захирал, хатагтай Стефани Бурри МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Гадаад харилцааны захирал С.Монголжингоо нартай уулзсан үеэр хэлэв.
“Хүүхэд бүрд бөмбөг” уриатай “Монгол бөмбөг” төсөл 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд цэвэр сарлагийн цэвэр арьсаар тус бөмбөгийг урладаг аж. Бөмбөг нь хүүхэд багачуудад зориулагдаж хийгдсэн ч хөгжлийнхөө түвшинд чанартай бүтээгдэхүүн болж, албан ёсны тоглолтын бөмбөг болох ч боломжтой гэнэ.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар 2018 онд “Зев” бөмбөгний брендийг бүтээж буй хүмүүстэй уулзаж дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ удаа ч тус холбооны генсек Д.Тэрбаатар Монгол бөмбөг дэлхийн стандартад гарах энэ ажлыг дэмжин ажиллана гэв.
Б.Эрдэнэ