Арьс хуурайших нь нэлээд ноцтой үр дагавар авчрах янз бүрийн өвчин үүсгэх эрсдэлтэй гэж Оросын анагаах ухааны докторант, арьсны эмч Екатерина Вертиева тэмдэглэжээ.
Арьс хуурайшсанаас болоод экзем, а хэлбэрийн дерматит үүсгэдэг. Энэ нь арьс хагарах, тууралт гарах, хэтдээ нойргүйдэх, мэдрэлийн өвчин, тэр ч бүү сэтгэл гутралд хүргэдэг гэнэ.
“Юуны өмнө хуурай болон усгүйжсэн арьсыг ялгах хэрэгтэй. Усгүйжсэн арьсыг биеийн шингэний түвшнээ нэмэх замаар нөхөж болно” хэмээн тэрээр мэдэгджээ.
Харин төрөлхийн хуурай арьсанд эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол хэрэглэж, тэжээллэг тосоор хангаж байх хэрэгтэй. Ингэснээр дерматит, экзем зэрэг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, намар-өвлийн улиралд хурцдахаас хамгаалж болно гэжээ.