АНУ-ын Засгийн газар 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг зэрэг XXI зууны хамгийн том халдлагуудыг санаачлагдыг нэг Халид Шейх Мохаммедыг хорихын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс 160 сая гаруй ам.доллар үржээ. Тэрбээр дэлхийн хамгийн үнэтэй хорих гэгддэг Гуантаномогийн хориход ял эдэлж буй юм.
2003 онд баривчлагдсан Мохаммедыг 2021 оны нэгдүгээр сард шүүх ёстой байсан боловч цар тахлын улмаас хойшлуулахад хүрсэн байна. Түүнчлэн терроризмд сэжиглэгдэж буй энэ этгээдэд коронавирусийн вакцин хийлгэх баримт хүртэл гарсан ч удалгүй энэ тогтоолыг цуцалсан аж.
Ерөнхийдөө Гуантаномод нэг хоригдлыг байлгахад асар их зардал гардаг. Хоригдол бүрт жилд 9,5-13 сая ам.долларын зардал гардаг гэж шинжээчид таамагладаг гэнэ. Тэгэхээр Мохаммедын хувьд 17 жил шоронд байх хугацаандаа АНУ-ын холбооны төсвөөс 161 сая ам.доллар зарцуулсан болж таарч байна.
Гуантаномогийн хорих байгуулагдсан цагаас хойш АНУ-ын Засгийн газраас нийт 6 тэрбум гаруй ам.доллар энэ шоронд зарцуулсан байдаг. Үүнд тоног төхөөрөмж, чартерын нислэг, шүүхийн зардал г.м. орно. Өдгөө энэ хориход 40-хөн хүн ял эдэлж байна.
Бушийн засаг захиргааны үед Гуантаномод 500 гаруй хоригдлыг чөлөөлсөн бол Обамагийн үед 200 гаруй хүн чөлөөлөгджээ. Барак Обама уг хорихыг хаах санал гаргасан ч Конгрессоор дэмжигдээгүй юм. Дональд Трамп ч мөн Гуантаномонгийн хоригдлуудад зарцуулдаг төсвийг галзуурсан төсөв гэж байжээ.