Оросын хэрэглэгчдийн хяналт шалгалтын газрын “Вектор” вирус судлал, био технологийн улсын шинжлэх ухааны төвийн мэргэжилтнүүд хусны чаг мөөгний усан ханд SARS-CoV-2 коронавирусийн хөгжлийг дарангуйлдаг болохыг тогтоожээ.
“Энэ ханд нь SARS-CoV-2 дарангуйлах өндөр идэвхтэй. Чаг мөөгний өнөөдөр хамгаалалт, хор багатай чанар зэргийг үндэслэн вирусийн эсрэг бэлдмэл хийж болно гэсэн үг. Энэ ажлын үр дүн дээр үндэслэн SARS-CoV-2-ийн дарангуйлах бэлдмэл гаргах хүсэлт гаргасан” гэж мэдээлжээ.
Чаг мөөг нь хусыг шимэгчлэн ургадаг биологийн идэвхт нэгдлүүд юм. Үүнд байдаг бодис нь хавдарын эсрэг, цитостатик, өсөлтийг зогсоох үйлдэлтэй.
Энэ эмчилгээг боловсруулагчид өөрсдөө COVID-19-ээр өвчилсөн үедээ чаг мөөгийг өөрсөд дээрээ туршиж үзжээ. Тэгтэл долоохон хоногийн дотор халдвар нь үгүй болсон гэнэ. Өдөрт 150-200 мл ийм ханд хэрэглэж болох юм байна.
Эх сурвалж : Iz.ru
Орчуулагч: Марта