1. СӨРӨГ МЭДРЭМЖ МЭДРЭХ НЬ БАГА
Ганц бие хүмүүс хосуудыг бодвол харьцангуй биеэ даасан байдаг. Тэд зөвхөн өөртөө найдаж, асуудал гарч ирсэн ч өөрсдөө асуудлыг шийдвэрлээд сурчихсан байдаг.
2. ШИНЭ БОЛОМЖУУД НЭЭЛТТЭЙ
Тэд ямар нэгэн “хүлээсгүй” байдаг учир нээлттэй сэтгэж, танин мэдэх аялалд явах дуртай. Өөрөөсөө өөр анхаарал хандуулах хүн байхгүй учир хувь хүнийхээ хөгжилд илүүтэйгээр анхаарч цаг их гаргадаг.
3. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ ТАЛ ДЭЭР ГАРАМГАЙ
Ганц бие байна гэдэг ганцаардана гэсэн үг огт биш. Харин ч ганцаараа өнгөрүүлсэн цаг хугацаа нь тэдэнд өөрийгөө ойлгоход маш ихээр тусалдаг байна. Таны аз жаргалтай байх шалтгаан бол бусад хүмүүс биш, гэдгийг та ойлгосноор өөрийгөө хайрлах хандлагад суралцдаг.
4. АМЖИЛТТАЙ БАЙЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД СОНГОГДОХ МАГАДЛАЛТАЙ
Тэд өөрсдийн ихэнхи цаг, эрч хүчийг өөртөө зориулдаг тул амжилт гаргах магадлал харьцангуй өндөр байдаг. Мөн ганц бие хүмүүс нийгмийн харилцаанд хосуудаас илүү оролцдог нь судалгаагаар тогтоогдсон. Танилын хүрээ сайтай байх нь ямар хүний байр суурийг дээшлүүлдэг.
5. МАТЕРИАЛЛАГ ЗҮЙЛС ЧУХАЛ БИШ
Гэрлэсэн хүмүүст байр, машин, байнгын цалин маш чухал бол ганц бие тэгдэггүй. Тэд эрсдэл багатай, тогтмол цалинтай ажлаа өөрсдөд нь сайхан мэдрэмж төрүүлэхгүй бол солих магадлалтай байдаг.
6. ИЛҮҮ ЭРҮҮЛ
Ганц бие хүмүүс гэрлэсэн болон салсан хүмүүстэй харьцуулахад бие сэтгэл зүйн хувьд илүү эрүүл байдаг. Гэрлэсэн хүмүүсийн эмчид үзүүлэх, ажлаас чөлөө авах тохиолдлууд ганц бие хүмүүсээс 20%-иар илүү байдаг байна.
7. ОЛОН НАЙЗТАЙ
Гэрлэсэн эсвэл үерхэж буй хосууд найз нөхдөдөө гаргах цаг багасах нь тодорхой. Ганц бие хүмүүс найз нөхдийнхөө ажил, амьдрал зэрэгт илүү их санаа тавьж, анхаарал хандуулдаг учир нь олон жилийн турш, магадгүй насан туршийн нөхөрлөл, найзтай байх зорилгоор ингэдэг байна.
8. ЮУ ХҮСЧ БАЙГААГАА МЭДДЭГ
Тэд өөрийнхөөрөө байж гэрлэлтэнд яардаггүй. Тэд юу хүсэж байгаагаа хэн хүнээс илүү мэднэ. “Хортой” харилцаа тэдэнд уур бухимдал, сэтгэл хямралаас өөр зүйл авч ирэхгүйг сайтар ойлгож, өөрсдөд нь яг тохирсон харилцааг тэвчээртэй хүлээдэг.
9. ӨӨРТӨӨ ИТГЭДЭГ
Аливаа амжилтын ихэнхи хэсгийг өөрөө л шаргуу хөдөлмөрлөсний үр дүн гэдгийг маш сайн мэддэг тул өөртөө итгэдэг. Тэд өөрийн зорилгоо нэн түрүүнд тавьж юу хүсэж байгаагаа хийдэг.
10. ӨӨРТӨӨ ХЭРХЭН АНХААРАХАА МЭДНЭ
Тэд найз нөхөд нь үргэлж өөрт нь хань болж чадахгүй гэдгийг мэддэг учир өөрсдийгөө хөгжөөх, зугаатай байлгах тал дээр аргаа олсон байдаг. Шинэ сургалт явах, шинэ аялал зэрэг олон шинэ зүйлсийг туршиж байдаг.
11. ИЛҮҮ ӨӨДРӨГ
Ганц бие хүмүүс амьдралыг өөдрөгөөр харж, ямар ч зүйлсээс сайхныг харж сурсан байдаг. Сэтгэл судлаачид тэднийг илүү аз жаргалтай байдаг гэж үздэг.
Эх сурвалж: Монголын өсвөрийн сэтгэл зүйч холбоо