Манай улсын хилээр 2020 онд 1 316.1 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оноос 4.8 (78.4%) саяар буурчээ.
Манай улсын хилээр 2020 онд 673.8 мянган зорчигч орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын 26.3 хувь нь Гашуун сухайт, 23.0 хувь нь Замын-Yүд, 16.4 хувь нь Шивээхүрэн, 14.6 хувь нь Буянт-Ухаа, 7.7 хувь нь Алтанбулаг, 12.0 хувь нь бусад боомтоор орсон байна.
Улсын хилээр орсон зорчигчдын 606.8 (90.1%) мянга нь Монгол Улсын иргэд, 66.9 (9.9%) мянга нь гадаад улсын иргэд байна.
Коронавируст халдвар (COVID-19) дэлхий дахинд гарсантай холбогдуулан Монгол Улсын хилийн боомтуудыг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хааж эхэлсэн. Энэ оны 10-р сард Монгол Улсын 3 531 иргэн тусгай үүргийн нислэгээр, 57 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар, 11-р сард Монгол Улсын 605 иргэн тусгай үүргийн нислэгээр, 10 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар, 12-р сард Монгол Улсын 541 иргэн тусгай үүргийн нислэгээр, 41 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус ирсэн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.