Америкийн эмзүйч коронавирусийн 500 тун вакцин устгасан хэрэгт оров

2021-01-07 13:351min0
870x489_0x113_detail_crop_20210105232330_8d25a602_59d92b0878b7d4eff00ce2fe6cba2068ba78a76ee64b8d432dc6e876ec285cb2

Америкт нэгэн эмнэлгийн эмзүйч Moderna-гийн боловсруулсан COVID-19-ийн 500 тун вакцин устгасан хэрэгт оржээ. Тэрбээр энэ вакцин хүнийг мутант болгодог гэсэн итгэл үнэмшлээр вакциныг устгасан гэнэ. Миссури мужийн Графтон дахь  Advocate Aurora Health эмнэлгийн ажилтан Стивен Бранденбург энэ тарилгыг хүний ДНХ-ийг мутацалж, гажиг амьтан болгон хувиргадаг гэж боджээ.

Прокурор Адам Хероль даваа гарагт болсон онлайн шүүх хурлын үеэр Бранденбург тарилга аюултай гэдэг итгэл үнэмшлээсээ няцахгүй байгаа гэсэн байна. Тэрбээр арванхоёрдугаар сарын эхээр эхнэрээсээ салж байхдаа “дэлхий ертөнц сүйрэх” тухай анхааруулж байсан гэнэ. Засгийн газар кибер халдлага төлөвлөж, Америкийн эрчим хүчний системийг салгахаар төлөвлөж байгаа гэж ч тэрбээр хэлж байжээ.

Прокуророос Moderna компанийн төлөөлөгчид вакцинуудыг шалгаж үзээд, ашиглахад тохиромжтой гэж үзвэл Бранденбургийн ялыг хөнгөлнө гэжээ. Бранденбург бага насны хоёр хүүхэдтэй бөгөөд вакцинуудыг хөргөгчнөөс гаргаад, 12 цаг гаруй байлгаж, зориудаар муудуулсан гэнэ. Өмгөөлөгч нь эхэндээ санамсаргүй ийм үйлдэл хийсэн гэж байсан боловч эцэстээ түүнийг санаатайгаар үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрчээ.

Эмзүйчийг ажлаас нь халж, хөрөнгө сүйтгэсэн, аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутгасан байна. Харин тэр 10 000 долларын барьцаатайгаар суллагджээ.

Орчуулсан Э.Март : mir24.tv/news

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй