Өнөөдрийн Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл хүн амын дунд эх үүсвэр тодорхойгүй халдвар дэгдэж байгаа тул иргэддээ халдварт өртөхгүйн тулд сонор сэрэмжтэй байж, хамгаалалтаа сайн хийхийг анхаарууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нийслэлд covid-19 илрүүлэх харуулдан тандах ажил зохион байгуулж байна. Сүүлийн 24 цагт 1000 гаруй хүнээс тандалт судалгааны шинжилгээ авахад нэг хүний хариу эерэг гарлаа. Нийслэлийн хүн амын дунд эх үүсвэр нь тодорхойгүй халдварын дэгдэлт гарч байна. Хүн бүр халдварт өртөх эрсдэл өндөр байна” гэлээ.
Л.Баяр