Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн дагуу татварын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэд бичиг баримтаа E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системээс бүрдүүлэхийг зөвлөж байна.
Тухайлбал, иргэн та Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын лавлагаа, Төрсний гэрчилгээний хуулбараа E-Mongolia-с авах боломжтой. Материалыг 2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор www.etax.mta.mn сайтад цахимаар хүлээн авч байгаа юм байна.
ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сургуулийн тодорхойлолт /файл/
- Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/
Шаардлагатай тохиолдолд
- Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
- Орлого нотлох баримт /гадаад сургалт/
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт
- Иргэний үнэмлэх
- Нийгмийн даатгалын лавлагаа
- Төрсний гэрчилгээ
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
- Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
- Орлого нотлох баримт /файл/
- Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас авах бичиг баримт
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
- Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
- Иргэний үнэмлэх
- Нийгмийн даатгалын лавлагаа
Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.
- Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
- Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар
Цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-с авах бичиг баримт
- Иргэний үнэмлэх
- Нийгмийн даатгалын лавлагаа
ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ E-MONGOLIA-Д НЭВТРЭХ ЗААВАР
Эх сурвалж: cita.gov.mn