Баянзүрх дүүрэгт “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-30-ний өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн.
Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор УНТЭ 15 эмч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн хоёр баг 12-р сарын 21-нээс 12-р сарын 30-нийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 33, 69-р сургуулийн байранд нийт 11607 хүнээс PCR шинжилгээ авч ХӨСҮТ-рүү хүргүүлэн ажиллалаа.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам