2020-12-30 16:091min00

Жолооч та бүхэн зам, орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

134437547_1920655158075231_1072690645895521688_o

Өнөөдөр Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Монгол Улсын Боловсролын их сургуулийн урд замд Hyundai aero BUS маркийн автобусны жолооч, 45 настай, эрэгтэй, М нь замын хайс, хашлага болон мод мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна.

Уг автобус 7 зорчигчтой хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гэмтэж бэртсэн хүн байхгүй байна.

Иймд жолооч та бүхэн зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхааруулж байна.