Коронавирусийн халдвараас шалтгаалан улсын хэмжээнд ЕБС-ийн танхимын хичээлийг зогсоож цахим хэлбэрт шилжилж ЕБС-ийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэн билээ.
Тэгвэл хоёрдугаар улирлын хичээл хоёрдугаар сарын 1-нээс эхлэх ёстой бөгөөд ингэхдээ танхимын сургалтыг цахим сургалттай хослуулан явуулахаар ярьж байгаа талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр “Хоёрдугаар сарын 1-нээс халдваргүй бүс нутгуудад танхимын сургалтыг цахим сургалттай хослуулан явуулахаар ярьж байна. Гэхдээ нөхцөл байдал яаж эргэхийг бид мэдэхгүй. Тиймээс өнөөдөр баттай хэлж чадахгүй. Давхар явуулна гэж холбогдох бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.
Л.Баяр