Б.Идэр-Од: Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн, чирэгдэл учруулсандаа уучлал хүсье

2020-12-30 15:21
идэр-Од

Ideree’s Home Party нэвтрүүлгийн оролцогчид УОК-ын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн, чирэгдэл учруулсандаа уучлал хүсжээ.

Энэ талаар комедиан Б.Идэр-Од өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

УОК-ын нэрийг барьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зорилгоор ашигласан нэвтрүүлгийг олон нийтийн сүлжээгээр цацсан иргэдийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.