Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан МУИС-ын багш оюутнууд Хархорум хотыг виртуал орчинд байгуулсан байна. Хархорин хотын виртуал орчинд байгуулах төслийг санаачлагч, удирдагч МУИС-ийн профессор А.Энхбаяр “Технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед олон шинэ технологиуд гарч бид бүхний амьдралд нэвтэрч байна. Эдгээр технологиудын тусламжтайгаар та бүхэн урьд өмнө очиж үзээгүй газраараа очих, цаг хугацааны аялал хийж, өвөг дээдсийнхээ түүх, өв соёлтой танилцах, тэр ч бүү хэл өөр гариг ертөнц дээр очиж, тэр гариг ертөнцийг мэдрэх боломжтой болсон.
Манай чадварлаг залуучуудын баг, эрдэмтэн судлаачидтай хамтран нэгэн зорилгын дор жил гаруйн хугацаанд ажилласны хүчинд 800 жилийн тэртээх Монголын түүхийг виртуал орчинд байгуулж, энэхүү хотын түүх соёлыг та бүхэнд танилцуулахад бэлэн боллоо” хэмээв.
Та түүхэн цаг хугацаа руу аялж, 800 жилийн тэртээх Монголынхоо түүх, соёлтой танилцан бодит мэдрэмж аваарай.