Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Арванхоёрдугаар сарын 29-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 12828 шинжилгээ хийлээ. Ингээд 20 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 1,195 болсноос дотоодын халдварын тоо 720 боллоо. Үүнээс 824 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн эмнэлэгт нийтдээ 361 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96 хөнгөн 263 хүн байна.
Сүүлийн 24 цагт эерэг гарсан шинэ тохиолдол :
–Улаанбаатар 20 хүнээс шинэ тохиолд илэрсэн байна. Үүнийг задалбал: Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр илэрсэн байна. Ингээд зөөвөрлөгдсөн тохиолдол 397 болж байна.
– БЗД-ийн голомтоос 18 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Үүнээс:
- Өвчтөн найм
- Сахиур хоёр
- Хавьтал гурав
- Эрүүл мэндийн ажилтан тав байна.
24 цагийн хугацаанд Дархан-уул аймаг, Сэлэнгэ аймаг, Дорноговь аймаг, Архангай аймаг, Орхон аймаг, Говьсүмбэр аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй.
Голомтод гарсан нийт тохиолдлууд:
–Улаанбаатар хотод батлагдсан тохиолдлын тоо нийт 394 байна.
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт – 17
Цэргийн төв эмнэлэгт– 11
БЗД-ийн голомт 244 боллоо.
-Сэлэнгэ аймгийн голомтын нийт 217 тохиолдол байна.
–Дархан-Уул аймгийн голомт нийт 45 тохиолдол байна.
-Орхон аймгийн голомт нийт 25 тохиолдол байна.
-Дорноговь аймгийн нийт 32 тохиолдол байна.
-Говьсүмбэр аймгийн голомт нийт 4 тохиолдол байна.
-Архангай аймгийн голомтод нийт 3 тохиолдол байна.
Л.Баяр