2020-12-30 11:171min00

Гэр бүл нь эрхэлсэн ажилгүй, олон хүүхэдтэй 20 алба хаагчдад таван сая төгрөг олголоо

5febe84278237

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджавын санаачилгаар алба хаагчдад таван сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүллээ.

Тус байгууллага нь 2020 оныг хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах жил” болгон зарласан байна.

Энэ хүрээнд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын энэ сарын 24-ний А/205 дугаар тушаалаар өрх толгойлсон, орлого багатай, гэр бүл нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан байгууллагын нэр бүхий 20 алба хаагчид олголоо гэж ШШГЕГ-аас мэдээлэв.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй