2020-12-30 11:011min00

Орон нутгийн төсвийн орлого 11 дүгээр сард өсчээ

comparing-prices-513x333

Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөг, зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээл 2.6 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 244.6 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.

Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 37.3 (18.0 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин орон нутгийн төсвийн тэнцэл 11 дүгээр сард 8.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх сараас 7.7 (7.6 дахин) тэрбум төгрөгөөр өслөө.

Орон нутгийн төсвийн орлого 2.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 227.1 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд татварын орлого 57.5 (5.2 хувь) тэрбум болж багассан ч татварын бус орлого 284.5 (19.1 хувь ) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Үндэсний статистикийн хороо

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй